
Гэртээ өөрөө шахаж болох уу?
Гэртээ шахахыг зөвлөдөггүй
Ариутгаагүй гараар шахвал нян тархаж үрэвсэл хүндрэх, сорви үлдэх, эдгэрэлт удаашрах магадлалтай


Гордеолум нь зовхины тос эсвэл
шүүрлийн булчирхайд нянгийн халдвар орж
үүсдэг үрэвсэлт өвчин юм Эхэн үедээ
хавдаж, өвддөг бол, хөгжихөд
идээ үүсэж болно


Зовхины ирмэг дэх булчирхайд
(Зейсийн, Моллын булчирхай)
нянгийн халдвар орсон байдал
Загатнаа, хавдар, өвдөлт, хатуурал

Зовхины дотор талын мейбомийн булчирхайд нянгийн халдвараас үүссэн үрэвсэл
Гүн өвдөлт, хавдар, идээт үрэвсэл

Мейбомийн булчирхай бөглөрч, шүүрэл хуримтлагдан зовхины дотор хатуу зангилаа үүсэх архаг гранулематоз үрэвсэл
Хатуу зангилаа, зовхины дотор товруу,
бага зэргийн өвдөлт

Гэртээ өөрөө шахаж болох уу?
Гэртээ шахахыг зөвлөдөггүй
Ариутгаагүй гараар шахвал нян тархаж үрэвсэл хүндрэх, сорви үлдэх, эдгэрэлт удаашрах магадлалтай

Гордеолум нь халдварладаг уу?
Үгүй, халдварладаггүй
Вирусийн коньюнктивитээс ялгаатай нь гордеолум булчирхай бөглөрөх, нянгийн халдвараас үүсдэг халдваргүй үрэвсэл юм

Ижил хэсэгт дахин давтагдах шалтгаан юу вэ?
Зовхины эрүүл ахуй, мейбомийн булчирхайн алдагдал, архаг блефарит зэргээс давтагдаж болно
Насанд хүрэгчдэд ижил хэсэгт тогтмол давтагдвал ховор ч хорт хавдар байж болох тул шинжилгээгээр баталгаажуулах хэрэгтэй

Гордеолумтой үед линз, нүдний будаг болох уу?
Шинж тэмдэг намжих хүртэл түр зогсоох нь дээр
Линз хоёрдогч халдвар үүсгэж, будаг тосны булчирхайг улам бөглөрүүлж болох тул эмчилгээний үед нүдний эргэн тойргийг цэвэр байлгаарай